n
Модыг хатууруулах олон арга байсны одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нэг арга бол шүлтгүй болгох арга юм. Энэ аргын зорилго нь модны давирхай, шүүсэнд ууссан шүлтлэг бодисыг угааж зайлуулах явдал юм. Үүний тул огтолсон модны орой талыг усны урсгалын дагуу байрлуулж модны төрөл усны урсгалын хүчнээс шалтгаалж 1,5-3 сар хүртэл байлгана.
Шилмүүст модыг усанд хэтэрхий удаан байлгавал давирхайгаа их хэмжээгээр алдаж өөрийгөө байгалийн элдэв нөлөөнөөс хамгаалах чадвар нь су...
Мод боловсруулах зөвлөгөө
Ашиглах модыг шинжих Модны онцлог байдлыг сайн мэдэж хийх юмандаа тохируулж авна. Хуш давирхай амттай тул сав суулга хийхэд тохиромжгvй. Тиймээс сав хийх бол улиасыг сонгож авах нь илvv тохиромжтой. Манай оронд гол эдлэл хийдэг мод бол нарс юм. Нарс бол зөөлөн, өнгөлөг, яр багатай, хөнгөн байдаг. Иймээс нарсаар гэр ахуйн эдлэл авдар сав, шvvгээ, сандал зэрэг гол эдлэлvvдийг хийнэ. Хар мод нь ширхэг бvдvvнтэй хатуу учир нарийн хийц эдлэлд тохиромжгvй, голдуу барилгын яс мод, уяа, шон, хашаа, саравч мэт бvдvvн хийцтэй зvйлд ашиглахад эдэлгэ...